ШУУРХАЙ МЭДЭЭ: БАГШ НАРЫН ЦАЛИНГ..............
- Get link
- X
- Other Apps
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар "Багш нарын цалин нэмэгдүүлэх түр хороо"-той уулзлаа.
Тэрээр сайдын ажилд томилогдсоныхоо дараа хоёр сарын хугацаанд салбарын ажилтай танилцаж боловсролын салбарт шийдвэрлэх бололцоотой дараах бодлого чиглэлийг танилцуулжээ.
- Нэгдүгээрт, энэ есдүгээр сардаа багштааж багш нарын мэргэжлийн зэргийг олгох журмыг өөрчилнө.
- Багш нарын ажилласан жилээр хязгаарладаг байсныг болиулж, хэдэн жил ажилласнаас үл хамааран ур чадвараар үнэлнэ.
- Багшийн ажлыг 100 баллын системээр бодитой үнэлдэг болно.
Мөн тэрээр "Багшийн хөгжлийн хууль санаачлан ярьж байна. Энэ намрын чуулганд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барихаар ажиллаж байна. Хөгжил иргэнээсээ, иргэний хөгжил багшаасаа гэсэн уриан дор ажиллах болно" гэв.
Бид багшийн суурь цалинг нэмэгдүүлэх талаар БСШУСЯ, Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас ажлын хэсэг томилж судалгаа хийж байна. Улс орны эдийн засгийн ерөнхий нөхцөл байдал, та бүгдийн тавьсан гурван үндсэн шаардлагыг холбогдох статистик бүрт тоооцоо хийж судалж байна. 9-р сарын 1-нээс шууд 1,6 сая төгрөг болгож нэмнэ гэх эдийн засгийн байдал хязгаарлагдмал байна.
Эдийн засгийн сэргэлтийн анхны үр дүнд тулгуурлаад, ОУВС-тай тохирсон хөдөлмөрийн шаардлагад уялдуулж төсөөлөл боловсрлуулан, их хурлаар шийдүүлэх судалгааг хийж байна.
2020 онд 3500 доллар болгох тооцоог хийж үзсэн. Багшийн хөгжлийг дэмжээд багш нартаа тавих хөрөнгө оруулалт, цалин нийгмийн хамгааллыг олон улсын жишиг рүү дөхүүлэх талаар судалж байна.
Хичээлийн шинэ жил болох гэж байна. Монголчууд бид энэ баярт гүн хүндэтгэлтэй ханддаг. Энэ өдөр багш сурагч маань баяр баясгалантай хийнэ гэж найдаж байна" гэлээ.
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment