Загвар өмсөгч Ж.Сарнай: Осоржамаа миний нэрийг бүү гутаа.
- Get link
- X
- Other Apps
Загвар өмсөгч С.Сарнай саяхан хоёрдахь үрийнхээ зулайг үнэрлэж, шинэхэн брэндийнхээ нээлтийг хийгээд тун ч завгүй яваа билээ. "Яг түүн шиг" шоунд оролцсоноос хойш олны анхааралд илүүтэй өртөх болсон загвар өмсөгч, загвар зохион бүтээгч бүсгүйг өдгөө цахим ертөнцийн гол бай болж буй Осоржамаа бухимдлыг нь төрүүлсэн бололтой. Осоржамаа эмэгтэй хүний хувцас өмсөж хотын гудамжаар алхалж, лайв бичлэг хийхдээ Сарнай гэх нэрийг ашигласан нь загвар өмсөгч бүсгүйн эгдүүцлийг төрүүлэв. Тэрээр өөрийн цахим хуудаснаа энэ тухайгаа бичсэн бөгөөд ижил нэртэй бүсгүйчүүдээ ч мөн нэрээ хамгаалахыг уриалсан байна.
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment