С.Өлзийхүүгийн дарсан өндөг!
- Get link
- X
- Other Apps
Нуруулаг царайлаг сайхан охиноо үнэхээр кругозор сайтай хүн болгосон явдалдаа С.Өлзийхүү омогшиж болох ч угийн даруу занг нь яамаар ч юм. Охин, хүү хоёртой дунд үеийн халуухан жүжигчин бүсгүй наадмын талбайд охиноороо гоёсон. Х.Баярмаа Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнд БНХАУ-ын Өвөр монголын Ордос хотноо болоход оролцсон туршлагатай модель, мисс. Тайз дэлгэцийн ямар ч бүтээлд гаргууд тоглодог жүжигчний охин “Аюултай харилцаа” кинонд хэр шандастай авьяаслаг жүжигчин болохоо харуулсан гэж олон нийт лайк нисгэсэн. Эднийхэн гурван үеэрээ урлагийн гэр бүл.
Айлын том охинд ачаа, үүрэг хариуцлага их байдаг хойно, Х.Баярмаа аавынхаа найруулагчийн авьяасыг өвлөснөө онолоор бататгаж буй. АНУ-ын Миссуригийн их сургуульд театр, урлаг, кино драмын сургуулийн кино найруулагч, зохиолч, продюссер чиглэлээр суралцаж байгаа бүсгүй цаашдаа жүжигчний мэргэжлээр магистр хамгаалах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Монголд театр болон киноны чиглэлээр англи хэл дээр магистр хамгаалсан тохиолдол цөөн. Өндөр нуруугаа өндөр боловсролоор чимж буй сайхан бүсгүй одоо хэр нь сингл. Тунчиг төлөв төвшин ээж аавын охинд харц шидлэх залуус олон ч бүсгүй боловсрол мэдлэгтээ анхааран болзоонд зогсохгүй байгаа нь олны зэмлэлийг бараг хүлээх шахаж байна. Болзлоо гэж нэг зэмлүүлэх болзохгүй байна гэж нэг зэмлүүлэх. Сайхан төрөх ер нь хэцүү ч юмаа даа. Сониноос Х.Баярмаагийн дүү “Face of Mongolia” тэмцээнд амжилттай оролцож цаашдаа загварын чиглэлээр юм дуулгаж мэдэх хүү гэсэн үнэлгээг авсан байна билээ. Өндөр нуруу, өндөр боловсролтой хүүхдүүдээрээ аав ээж нь бахархахгүй байхын аргагүй. Гараа сайн бол бариа сайн. Эднийхэн гараагаа тун шаггүй эхэллээ.
- Get link
- X
- Other Apps
Comments
Post a Comment