Popular posts from this blog
Реппер Gee: Намайг хүндэлдэггүй юм аа гэхэд хийсэн хүмүүсийн сэтгэлийг үнэлэхгүй дээ.
Хуримныхаа ойгоор хоёрдох охиноо өлгийдөн авсан реппер Gee хөдөлмөрч шулуун шударга реппер залуу халамжит хань, сайн аав гэдгээрээ фенүүдийнхээ дунд нэр хүнд сайтай байдаг билээ. Хэдийгээр хараалын үгс урсгасан ч гэлээ үргэлж үнэнийг дуулж явдаг залууг гудамжний улагийг сүйтгэгчид хэд хэдэн удаа бухимдуулаад авлаа. Өмнө нь тэрээр хотын гудамжний өвөрмөц нэгэн өнгө төрхийг бүрдүүлдэг граффитийн урлагийг сүйтгэсэн 1001.MN UNEGUI.MN сайтуудтай ширүүхэн тэмцээд авсан. Түүний хөрөг мөн Австралийн Мельбурн хотын гудамжинд мөнхөрсөн байдаг. Харин энэ удаад түүний хөргийг баллаж орхисон нөхөрт тэрээр "Намайг үнэлдэггүй юм аа гэхэд ядаж хийсэн хүмүүсийнх нь сэтгэл зүтгэлийг үнэлэхгүй дээ..." хэмээн халаглаж сууна.
С.Өлзийхүүгийн дарсан өндөг!
Нуруулаг царайлаг сайхан охиноо үнэхээр кругозор сайтай хүн болгосон явдалдаа С.Өлзийхүү омогшиж болох ч угийн даруу занг нь яамаар ч юм. Охин, хүү хоёртой дунд үеийн халуухан жүжигчин бүсгүй наадмын талбайд охиноороо гоёсон. Х.Баярмаа Дэлхийн мисс шалгаруулах 62 дахь удаагийн тэмцээнд БНХАУ-ын Өвөр монголын Ордос хотноо болоход оролцсон туршлагатай модель, мисс. Тайз дэлгэцийн ямар ч бүтээлд гаргууд тоглодог жүжигчний охин “Аюултай харилцаа” кинонд хэр шандастай авьяаслаг жүжигчин болохоо харуулсан гэж олон нийт лайк нисгэсэн. Эднийхэн гурван үеэрээ урлагийн гэр бүл. Айлын том охинд ачаа, үүрэг хариуцлага их байдаг хойно, Х.Баярмаа аавынхаа найруулагчийн авьяасыг өвлөснөө онолоор бататгаж буй. АНУ-ын Миссуригийн их сургуульд театр, урлаг, кино драмын сургуулийн кино найруулагч, зохиолч, продюссер чиглэлээр суралцаж байгаа бүсгүй цаашдаа жүжигчний мэргэжлээр магистр хамгаалах төлөвлөгөөтэй байгаа гэсэн. Монголд театр болон киноны чиглэлээр англи хэл дээр магистр хамга...
Comments
Post a Comment