"Ноцтой мэдээ" сонины Ерөнхий редактор Б.Мөнхзул: Осоржамаа бол 90-ээд оны үеэс эхэлсэн архидалт, завхайрал, гэр бүл салалтаар........
- Get link
- X
- Other Apps
"Ноцтой мэдээ" сонины Ерөнхий редактор Б.Мөнхзул: Осоржамаа бол 90-ээд оны үеэс эхэлсэн архидалт, завхайрал, гэр бүл салалтаар дүүрэн хүүхдийн эрхийг уландаа гишгэдэг хүйтэн цэвдэг нийгмийн үр дүн ш дээ.
Эх нь тодорхой хань нөхөр ч үгүй явж байгаад нэг хүнээс жирэмсэн болсон тиймээс хүүхдээ үзэн ядсаар төрүүлсэн. Төрүүлмэгцээ хүнд өргүүлсэн нэртэй хаячихсан. Өргөж авсан хүн нь байнга ад шоо үзэж өсгөсөн. Бараг хөлд орсон цагаасаа хүн хүнд зарагдаж зодуулж загнуулж өссөн гэж өөрөө ярьж байсан шүү дээ. Сургууль соёлд ч сургаагүй. Ийм хатуу амьдралаас ямар хүн болж төлөвших нь тодорхой. Харин ч өөрийнхөө төлөө өдий хүртэл тэмцээд ирсэн нь их юм. "Зургаан настай байхдаа айлын хонь хариулаад өвлийн хүйтэнд нимгэн хувцастай халуураад уйлаад явж байсан, мориноос унаад хавиргаа хугалаад өвчиндөө шаналаад эзгүй хаваржаанд ганцаараа хэвтэж байсан" гэх мэтээр зүрх шимширмээр юм зөндөө ярьдаг юм билээ. Осоржамааг элдвээр хэлээд доромжлоод байгаа хүмүүс өөрийнхөө эргэн тойронд байгаа ах дүү хамаатан садандаа жаахан ч гэсэн халуун сэтгэл гаргаж байвал барав. Харгис цэвдэг, хүний мууд дурласан, эрэлхүү дээрэлхүү хүмүүсээс болж Осоржамаа шиг олон хүүхэд нулимстай өсч байгаа ш дээ. Ядарсан айлуудын хүүхдүүдийг хурдан морь унуулах, мал маллуулах зэргээр үнэ төлбөргүй боолчилдог пэндийсэн новшнууд хот хөдөөгүй зөндөө байна.

Comments
Post a Comment