"Ноцтой мэдээ" сонины Ерөнхий редактор Б.Мөнхзул: Осоржамаа бол 90-ээд оны үеэс эхэлсэн архидалт, завхайрал, гэр бүл салалтаар........
"Ноцтой мэдээ" сонины Ерөнхий редактор Б.Мөнхзул: Осоржамаа бол 90-ээд оны үеэс эхэлсэн архидалт, завхайрал, гэр бүл салалтаар дүүрэн хүүхдийн эрхийг уландаа гишгэдэг хүйтэн цэвдэг нийгмийн үр дүн ш дээ. Эх нь тодорхой хань нөхөр ч үгүй явж байгаад нэг хүнээс жирэмсэн болсон тиймээс хүүхдээ үзэн ядсаар төрүүлсэн. Төрүүлмэгцээ хүнд өргүүлсэн нэртэй хаячихсан. Өргөж авсан хүн нь байнга ад шоо үзэж өсгөсөн. Бараг хөлд орсон цагаасаа хүн хүнд зарагдаж зодуулж загнуулж өссөн гэж өөрөө ярьж байсан шүү дээ. Сургууль соёлд ч сургаагүй. Ийм хатуу амьдралаас ямар хүн болж төлөвших нь тодорхой. Харин ч өөрийнхөө төлөө өдий хүртэл тэмцээд ирсэн нь их юм. "Зургаан настай байхдаа айлын хонь хариулаад өвлийн хүйтэнд нимгэн хувцастай халуураад уйлаад явж байсан, мориноос унаад хавиргаа хугалаад өвчиндөө шаналаад эзгүй хаваржаанд ганцаараа хэвтэж байсан" гэх мэтээр зүрх шимширмээр юм зөндөө ярьдаг юм билээ. Осоржамааг элдвээр хэлээд доромжлоод байгаа хүмүүс өөрийнхөө эргэ...